Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийж байна.
Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн агаарын бохирдлынг 56 хувийг 200 гаруй мянган айл өрхийн хатуу түлшний хэрэглээнээс үүдэлтэй бохирдол эзэлдэг.
Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025-2026 онд 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Айл өрхүүд гэр, орныхоо дулаалгын сайжруулж, дулаан алдалтыг багасгасан, мөн хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд бид хийн зуухыг байрлуулах, ажиллуулах талаар зөвлөмжийг өгч, хүйтний улирал буюу 9 сарын 15 аас 5-р сарын 15-ны хооронд НИйслэлээс сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгоно.
Энэ айл өрхүүдэд яам тус бүр дулаалгын ажилд дэмжлэг үзүүлж, анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. Мөн Хилийн цэрэг, дотоодын цэргийн алба хаагчид, төрийн өмчит байгууллагууд дулаалгын үйл ажиллагаанд оролцоно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.25
Одоо бүр гэрийг нь дулаалж өгөөд дээрээс нь татавар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 100000 төг өгөх гэнэ Сайхаан сайхан миний хайрт МАН
Хариулах