Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар хил орчмын ой хээрийн гал түймэртэй тэмцэх, гал түймрийн үед хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох механизмыг илүү сайжруулах талаар санал солилцсон байна.
Мөн орон нутгийн Онцгой байдлын газар болон урд хөршийн хил залгаа аймгуудын хамтын ажиллагаа болон гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх арга замуудын талаар ярилцжээ.
Энэ үеэр хурандаа Ц.Ганзориг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг БНХАУ-д нарийн мэргэжлээр сургаж, бэлтгэх хүсэлтийг илэрхийлжээ.
Дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин хоёр улсын харилцаа, тэр дундаа гамшгаас хамгаалах хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг чухалчлан авч үздэг талаар дурдаад, цаашид хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд үргэлжлүүлэн идэвхийлэн хамтран ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг БНХАУ-ын холбогдох их дээд сургуулиудад нарийн мэргэжлээр сургахад хүчин чармайлт гаргаж, дэмжин ажиллахаас гадна богино хугацааны сургалтуудад хамруулах боломжтойг дурдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна