Улаанбурхан өвчний 62 дахь тохиолдол батлагджээ

Х.Есү
8 цаг 12 минутын өмнө

2025 оны гуравдугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна.

2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдсан байна. 

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна