Б.Мэргэн: Цагдаа буруугүй байж болох ч шалгаад үзэх л хэрэгтэй, "Утасны үзүүр" ч юм бил үү

С.Гандэлгэр
Өчигдөр 09 цаг 40 минут

Ноорог.мн фэйсбүүк пэйжийн админ А.О-гийн төрсөн эх гэх А.Баяржавхлан сошиалд мэдэгдэл хийсэн билээ. 

Энэ талаар Б.Мэргэн “Ноорогийн залуус биш би тэр мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Миний ард байдаг цагдаа нар сардаа 50, 75 сая төгрөг авдаг. Нэрийг нь одоогоор хэлэхгүй” гээд нэг залуу бичлэг оруулсныг бүгд үзсэн, үзэх байх. Тэр цагдаа хэн гэдгийг, доор бичих хүн мөн бишийг мэдэхгүй ч би бол шууд нэг цагдааг хардаж, шалгаж эхлэх юм байна. 

Үндсэн бичлэг болон шэйрлэсэн хүмүүсийн постонд нэг хүн маш олон сэтгэгдэл оруулжээ. Ороод хартал тролл биш олон зургаа оруулсан цагдаа байна. Сэтгэгдлүүдээс тоймловол: 

-Энэ а# сайндаа биш аав ээжийг нь барьчихаар гарч ирж байгаа а# шүү.
- Алкааш бацаан ирж жангаа гудар алаа гэх мэт сэтгэгдэл бүртээ “а#” гэж.

За яахав цагдаагаа өмөөрч байгаа гэж бодъё. Гэтэл сүүлдээ “аав чинь хам” шүү гээд хэрэгт хамааралтай, хавтаст хэрэгт байж болохоор аавынх нь дансны гүйлгээний зураг оруулжээ. Би лав энэ хэрэгтэй хамаатай мэдээнүүд дунд дансны гүйлгээний зураг байсныг хараагүй. Тэгэхээр энэ хүн анх удаа оруулж байгаа болж таарна. Хэргийн материалын зураг өөрт нь байнаа гэдэг чинь хэргийг шалгаж байгаа цагдаа байх ч магадлалтай. Яагаад ингэж их уурлаж, харааж, аав нь хэрэгтэн гэж нотлохын тулд гүйлгээний зураг хүртэл оруулав. Буруугүй цагдаа байж болох ч шалгаад үзэх л хэрэгтэй. Утасны үзүүр ч юм бил үү" хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.80
    Өчигдөр

    сайн шалгах л хэрэгтэй цагдаагийн дотоод шалгалт бол сайн шүү

    Хариулах