Дорнод аймаг: Теле камерын хяналтын дэд төв ашиглалтад орлоо

С.Гандэлгэр
2025/03/24

Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 11 баг, нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замыг камержуулах ухаалаг серверт холбох ажил 2024 оноос эхэлж, өнөөдөр албан ёсоор нээж байна.

Тус төвийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар оролцлоо.

Нийт 220 цэгт шинээр 820 камерыг суурилуулж, дэд бүтэц шилэн кабель, цахилгааны кабелийн холболт, дагалдах хэрэгслийн суурилуулалт, ухаалаг серверийн тоног төхөөрөмж, түүний дагалдах төхөөрөмжүүдийг давхар шийдвэрлэж байгаа юм.

Камерын хувьд автомашины дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн, чигийн болон 360 градус эргэх гурван төрөл, серверийн программ хангамж: Хиймэл оюун ухаанд суурилсан /AI/, видео хяналт хийх /VMS/ ухаалаг платформ, дундаж хурд илрүүлэх функцтэй.

Ийнхүү аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдардаг иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр хулгай дээрэм, осол аваар зэрэг зөрчил, гэмт хэргүүдийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, гаралтыг бууруулах, цагдаагийн байгууллагын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Цаашид сумдын камерын хяналтыг энэхүү сервертэй холбох, аймгийн хяналтын серверийг улсынхтай холбох ажлууд үе шаттай хэрэгжинэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна