Төрийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц тогтоогдсон ч хувьд шилжсэн Стратегийн ордуудын танилцуулга Бороогийн алтны ордоор үргэлжилж байна. Энэхүү Бороогийн орд нь Баялгийн сангийн хуулийг нэн даруй хэрэгжүүлэхгүй бол Стратегийн ордууд эзэмшиж ашиглаж байгаа эздийнхээ шуналын их, бага, эх оронч, эх оронч бусаас шалтгаалан маш богино хугацаанд дуусэх эрсдэлтэй гэдгийг харуулснаараа сургамжтай юм.
Оюутолгойгоос ч гашуун сургамжтай түүхийг бүтээсэн эзэд
Бороогийн алтны ордын түүх бүхэлдээ улс төр, бизнес дамнасан бүлэглэл эсвэл хэн нэг этгээд /олигархи/ ямар байдаг, баялагт хэрхэн ханддагийг харуулдаг. 2007 онд УИХ Стратегийн ордын жагсаалт батлах үед Засгийн газар есөн ААН-тэй Тогтвортой байдлын гэрээ байгуулаад байсан бөгөөд Бороогийн алтны ордыг ашиглагч "Бороо гоулд"-тай байгуулсан гэрээ тэдний нэг нь юм.
Бороогийн алтны ордыг 1910 онд нээж, ашиглаж байсан гэх боловч 1960-аад онд тухайн үеийн Ардчилсан Германы геологичид нөөцийг албан ёсоор тогтоожээ. Түүнээс хойш лиценз эзэмшигч нь нэг бус удаа солигдсоны эцэст хожмын ерөнхий сайд Сү.Батболдын “Алтай трейдинг”-ийн мэдэлд очсон байна.
“Алтай трейдинг” эхлээд Австралийн "AGR" гэх компанитай түншилсэн ч цаадуул нь Канадын “Центерра гоулд”-д хувь эзэмшлээ шилжүүлснээр “Центерра гоулд”-ын охин компани “Бороо гоулд” 40 тонн алтны нөөц бүхий Бороогийн алтны ордын А198 тусгай зөвшөөлийг эзэмшин үйл ажиллагаа явуулах болжээ.
Энэ үед компанийн Монгол талын эзэмшигч Сү.Батболд улс төрд орж таарсан бөгөөд “Бороо гоулд”-ын Монголын Засгийн газраар хүссэн шийдвэрээ гаргуулдаг, нөхцөл тавьдаг, сүрдүүлдэг хүчирхэг байдал ч эндээс эхэлсэн нь анхаарал татдаг.
Тухайлбал, 1998 оны тогтвортой байдлын гэрээгээр эхний гурван жил орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөгдөж, дараагийн гурван жил 50 хувь хөнгөлүүлэхээр байсан бол татваргүй ажиллах хугацаа дуусахаас нэг жилийн өмнө Тогтвортой байдлын гэрээгээ таван жилээр сунгасан. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар төлж байжээ. АМНАТ бол газар доорх баялаг ард түмний өмч гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлдэг ганц төлбөр. Гэтэл энэ татварыг жишиг болох таван хувиас хоёр дахин багаар тогтоожээ.
Засгийн газар энэ байдлыг засахаар АМНАТ-ийн таван хувь болгож нэмэгдүүлэх, ААНОАТ-ыг шинээр тогтоосон хувь хэмжээгээр авах асуудлыг “Бороо гоулд”-д тавьж хэлэлцээр хийсэн боловч “Арбитрын шүүхэд өгнө” хэмээн сүрдүүлсэн байдаг. Засгийн газар Тогтвортой байдлын гэрээ нь дуусаагүй байхад татвар нэмэгдүүлэхээр шуурхайлсан нь өнгөц харахад буруу мэт боловч гол шалтгаан нь “Бороо гоулд” олборлолтыг маш эрчимтэй явуулж, Тогтвортой байдлын гэрээ дуусахаас өмнө нөөц дуусах нь тодорхой болсон явдал байсан юм. Тодруулбал, 40 тонн алтны 30 нь улсад ашиггүй шахам гарч явчихаад байжээ.
Тийнхүү Засгийн газар АМНАТ, ААНОАТ-ын асуудлыг шийдсэн ч Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авч чадаагүй байдаг. Хэлэлцээрийн үед “Бороо гоулд” Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө гэж сүрдүүлэхээс гадна Гацууртын алтны ордыг ашиглуулах нөхцөл тавин хүнд байдалд оруулж байв.
Хэрвээ АМНАТ-ыг таван хувиар тогтоосон бол Улсын төсөвт тухайн үеийн ханшаар 160 тэрбум төгрөг, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авсан бол 10 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төлөгдөх байсан гэдэг.
Хууль бус үйлдлүүд
2009 онд Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, “Бороо гоулд”-ын үйл ажиллагааг нарийвчлан шалгаж эхэлсэн. Яригдсан, шалгагдсан асуудлууд нь маш ноцтой байв.
Тухайлбал,
-Тогтвортой байдлын гэрээг А198 тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан боловч хожим худалдаж авсан ойролцоох талбайнуудаас олборлосон алтыг Тогтвортой байдлын гэрээнд хамруулсан.
-Нуруулдан уусгах аргаар ямар ч зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж, хууль бусаар алт олборлосон,
-Тусгай зөвшөөрлүүдийн солбилцлыг өөрчилсөн зэрэг 13 асуудлаар шалгагджээ.
Шалгалтын дүнд:
-Бороо гоулд ХХК нь өөрийн нэр дээр авсан болон бусдаас шилжүүлж авсан 147А, 198А, 238А, 724А, 1960А, 1961А, 1970А, 5147А, 6963А, 6964А, 7170А, 7461А, 10770А, 10771А, 5847Х, 5848Х, 6061Х, 6265Х, 2068Х зэрэг хориод тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Бороо гоулд ХХК-д шилжиж ирэхээс өмнө олборлолт явуулж байсан компаниудаас АМГ-т ирүүлсэн ирүүлсэн тайлан болон Эрдэс баялагийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн нөөцийн хөдөлгөөний балансад үндэслэн орд тус бүрээр нөөцийн үлдэгдлийг тооцож үзэхэд Үндсэн ордын С1-8 блокын нөөцөөс 1.25 тонн, Их Даширын ордоос 824.8 кг, нэргүй хөндийн 288.85 кг, Ар хөндийн 70.8 кг алтны олборлолтын талаар мэдээ байхгүй, нөөцийн хөдөлгөөн хийгдээгүй. Гэтэл АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын 2008 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 1223 тоот шийдвэрээр дээрх нөөц бүхий 147А, 724А тусгай зөвшөөрлийн талбайг 1970А тусгай зөвшөөрлийн талбайд, 10770А, 238А тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн 198А тусгай зөвшөөрлийн талбайд, 10771А тусгай зөвшөөрлийг 196А тусгай зөвшөөрлийн талбайд нэгтгэх замаар алтны нөөцийн үлдэгдэлтэй 147А, 724А, 1960А, 7170А, 10770А, 10771А тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байна. Ашигт малтмалын тухай хуулинд тусгай зөвшөөрлийн талбайг тэг болгох замаар хүчингүй болгох заалт байхгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. Эдгээр зөрчил дутагдлууд нь Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэлээд хэдэн заалтыг зөрчсөн. -Анхны тогтвортой байдлын гэрээг 1998 оны долдугаар сарын 6-ны өдөр байгуулж, 2000 оны тавдугаар сарын 9, 2007 оны наймдугаар сарын 3-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 1998 онд тогтвортой байдлын гэрээг анх байгуулахдаа аж ахуйн нэгжийн албан татварыг эхний гурван жил 100 хувь чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөх, импортын гаалийн татвар, экспортын гаалийн татвар тэг байхаар, дотоодод борлуулсан болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тухайн үед мөрдөгдөж байсан 10 хувь байхаар зааж, бусад татвар, төлбөр, хураамжуудыг хуульд зааснаар төлөх нөхцөлтэй байсан. Гэтэл уг гэрээнд 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг баталгаажуулахын зэрэгцээ бусад бүх татваруудыг царцааж, гэрээ байгуулах үеийнхээр тогтвортой байхаар өөрчилжээ. Энэхүү өөрчлөлтийн хор уршигаар бүх төрлийн татвар, төлбөр, хураамжуудыг 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж байжээ.
Гэрээнд туссанаар тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 2004 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөгдөж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар төлж эхэлсэн. 2010 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн орлогын албан татварын хөнгөлөлтийн хугацаа дуусч уг татварыг бүрэн төлж эхлэхээр гэрээнд заасан байгаа. Уг заалтаар 2004-2006 онд Бороо гоулд ХХК нь гурван жилийн турш аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү чөлөөлөлт нь 91 тэрбум төгрөг байна.
-Бороо гоулд ХХК-ийн Уулын баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар байдлаар 11.871.5 мянган тонн хүдэр боловсруулж, 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн дүгнэлт гарсан байна.
1910 оноос монголчууд нээж, ашиглаж ирсэн энэ аварга ордын нөөц ийнхүү 2009 онд дуусаж, Гацууртын ордыг ашиглах асуудал яригдаж эхэлсэн түүхтэй.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тухайн үед /2009 онд/ “Бороо гоулд”-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээний үнэн бодит байдал “хоёр толгой”-г ашиглахын өмнөх том сургамж болох ёстой.
Манай улсын хувьд алтны анхны том шороон ордыг гадаадын хөрөнгө оруулалттай компани ашиглаад дуусч байна. Түүнчлэн Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Шалгалтын явцад Тогтвортой байдлын гэрээний сайн, саар тал алдаа, оноо юу байв гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Ялангуяа Таван толгой, Оюутолгой зэрэг стратегийн ордуудыг ашиглахын өмнө гэдэг утгаараа Тогтвортой байдлын гэрээтэй холбоотой сургамж болох асуудал байвал ил тод болох ёстой” хэмээн мэдэгдэж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
84.136.95.132
Bidnii eh ornoos Hulgai hiij Mungutei bolson humuust yu ch nuluuluhgui mongol oron min uu ze
Хариулах66.181.179.50
ЭНЭ ЛУЙВАРЧИН СҮ. БАТБОЛД мэтийн луйварчид монголд чөлөөтэй амьдрах эрхтэй юм уу? БҮР хүүд нь монголын олимпийн хороог удирдуулж байдаг. ЭНЭ нөхрийн луйвоын хөрөнгийг хураах эрх төрд алга уу?
Хариулах202.126.89.147
зартай хулгайч Сү. Батболдын 4 дагавар 1 хүү ач зээ нар нь хэдэн үеэрээ монголын ард түмний хараалыг идэж үр удам нь хулгайлсан хөрөнгө мөнгөний хирээр зовж явах цаг ирнээ баялгийн хөраал Сү Батболд баталгаатай хүртэнэ хөрөнгийн хурааж шоронд хийгээч
Хариулах103.71.101.175
бүх луйвар хулгай нь баримтаар тогтоог,доод байхад арга хэмжээ авя улсыг, ард түмнийг хохиролгүй болгодоггүй юм уу
Хариулах202.126.88.206
Тэгээд бүх зүйл баримттай, тодорхой байхад яагаад баривчлахгүй бнаа. Хурдан баривчлаад хөрөнгийг нь хураа. И-мартыг нь бас хурааж ав.
Хариулах202.55.188.104
Идэж ууж дуусах болоогүй юм уу өчнөөн ашиг аваа биздээ одоо эргүүлээд өгч ихгүй юм уу яасан ханаж цаддаггүй юм ьэ
Хариулах103.145.234.63
Элбэгдорж Сү Батболд 2 оос гаргуулах ёстой.Тогтвортой байдлын гэрээ гэж өөрийнхөө хулгайн замыг засаж хийсэн баримт бичиг ийм учраас энэ 2 хүнээс авах хэрэгтэй
Хариулах139.5.216.243
Нөгөө л Сү.туучий
Хариулах172.225.55.36
Harin ch zuv jishee shuu
Хариулах202.126.91.91
Энэ гхдны хулгайчуудтай нэгдсэн СуБатболдоор энэ бүгдииг нөхөн төлүүлж улсыг өргүй болгооч гаднаас зээл авааад газар нутагаа өгөх гэж байж иим тэнэг хулгайчуудаас авч өрөө тэглэх хэрэгтэй бнаа төр
Хариулах203.91.115.44
Ene muu eserguu erliiz hulgaichaa tsaazalj zailuulaach ee !!!.
Хариулах