УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээр”-ийг хэлэлцэж, соёрхон баталлаа.
Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 98 нь дэмжиж, 12 нь татгалзав. Санал хураалтын дүн самбарт 87 гишүүн дэмжиж, 23 гишүүн татгалзсан гэж гарсан ч Б.Жавхлан, Х.Баттулга тэргүүтэй 11 гишүүн санал буруу гарсан тул дэмжсэн гэж протоколд тэмдэглэхийг хүссэнийг ёсоор болгов.
Ийнхүү 18 жил гацсан Ганцмод, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжтой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.118
Якунин монголд нарийн царигийн зам тавихыг эсэргүүцсэн захидалыг ерөнхий сайд алтанхуягт илгээж байсан. .........
Хариулах