Валютын нөөц нэмэгдсэн ч долларын ханш өсөөд байгаа асуудалтай холбогдуулан эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Сангийн Сайд Б. Жавхлан гадаад валютын нөөц 5 тэрбум доллар хүрлээ гэснээс хойш долларын ханш улам хурдтай өсөж эхлэв. Төгрөгийн ханш хурдтай унаж байна. Өнөөдөр бүр 3,535 хүрч. Ирэх 7 хоногоос 3,540-3,550 гээд явах шинжтэй. Тэгэхээр гадаад валютын нөөц өссөн гэдэг нь худлаа болж таарч байх шиг.
Гадаад валютын нөөцийг Монголбанк удирддаг. Албан тоонууд нь Монголбанкин дээр л бий. Засгийн газарт байхгүй. Сангийн Яаманд байхгүй. Тэгэхээр Сангийн Сайдын зарласан 5 тэрбум гэдэг тоог Монголбанк л өгсөн байж таарна. Монголбанк худлаа тоо гаргаад байна уу. Валютын нөөц өссөн гэх хэр нь яагаад долларын ханш өсөөд байна ? Нэг л ойлгомжгүй байна даа" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
чи л дут муу ёрын өөдгүй новш
Хариулах66.181.161.244
Хорчин Жавхлан Худалч болсон ш дээ.....мөн ч их нүгэл үйлдэж байна. Хужаагаас 1 тэрбум ногоон зээлж вальютын нөөцийг бүрдүүлнэ гэдэг чинь нэг өдөр эх орноо алдана гэсэн үг. ЗАСАГТ САЛХИ ОРУУЛЪЯ
Хариулах