“Хавсралт”-д бичигдсэн 39 ордыг бүгдийг нь Стратегийн жагсаалтад авах уу, ганц нэгийг нь орхих уу

Х.Батсайхан
2025/04/09

УИХ 2007 оны хоёрдугаар сард 27 дугаар тогтоол баталж төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 15 ордыг Стратегийн ордын жагсаалтад авч, 39 ордыг  Стратегийн ордод тооцох боломжтой хэмээн “Хавсралт”-д бичсэн билээ. Тэгвэл эдгээр ордыг Стратегийн ордод тооцох асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээлэл байна.

Тэрээр УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад нэр дурдсан 39 ордыг тэр чигт нь танилцуулах уу, эсвэл өөр хувилбар оруулж ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна