Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Худалдааны дайн"-тай холбоотойгоор улс орнууд хохирол амсаж эхэллээ. АНУ-ын эдийн засагт ч сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлсэн. Манай улсын тухайд, гаднаас хамгийн түрүүнд орж байгаа сөрөг нөлөөлөл нь Засгийн газрын өмнө гаргасан бондууд, хувийн хэвшлийнхний гаргасан бондуудын үнэлгээ буурч байна. Түүхий эдийн үнэ унах, инфляци импортлох эрсдэл бий. Тиймээс экспортдоо нэмэх, импортоо эрэмбэлэх, зогсоох асуудал гарч ирж байна" гэв. Мөн "Төсвийн тодотгол ярихад эрт байна, нөхцөл бүрдсэн тохиолдолд хийхэд асуудал байхгүй. Тодотголын талаар асуугаад байгаа агуулгыг тань ойлгож байна. Тохируулга хийх эрх мэдэл нь Сангийн яамнд байдаг. Орлого одоогоор 90 гаруй хувьтай байгаа учраас энэ хэмжээндээ тохируулгаа хийгээд явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна