Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлөв

Х.Батсайхан
17 цаг 39 минутын өмнө

Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцууллаа.

Тайланд 2024 онд 4.9 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засгийг энэ онд 6.6, 2026 онд 5.9 хувь байна гэж төсөөлжээ. Дэд бүтэц сайжирсантай холбоотойгоор түүхий эдийн экспортын биет хэмжээ нэмэгдэж байгаа, Оюутолгойн нөөцийн үндсэн хэсэг болох далд уурхай ашиглалтад орох зэрэг хүлээлтүүд төлвийг эерэг гарахад гол нөлөө үзүүлсэн байна.

Харин инляцийг энэ онд 9.1 хувь, ирэх жил 7 хувь байна гэж төсөөлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна