UFC 313: Падди Пимблетт Майкл Чандлерыг нокаутаар яллаа

Х.Батсайхан
2025/04/13

АНУ-ын Иайами хотноо яг одоо Холимог тулааны UFC холбооны UFC 313 тулааны арга хэмжээ болж байна. Үдшийн дэд оргил тулаан дөнгөж сая 70 кг-ын жинд Английн залуу од Падди Пимблетт (23-3), АНУ-ын Майкл Чандлер (23-10). нарын хооронд болж, англи залуу хоёрдугаар үед өрсөлдөгчөө буулгаж авлаа. "Төмөр" хочит Майкл Чандлер түүний өөдөөс юу ч хийж чадсангүй байсаар ялагдав. 

Одоо 66 кг-ын жингийн түр аваргын бүсний төлөө Австралийн Александр Волкановски (26-4) Диего Лопестой (26-6) тулалдаж байна.   

Өмнөх тулаануудын дүн

  • Патрисио Питбуль (36-8)  Яиру Родригест (20-5) шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр (Бүх шүүгч 27-30) ялагдсан

  • Жин Силва (16-2) Брайса Митчеллийг (17-3) хоёрдугаар үед боож ялсан

  • Доминик Рейес (15-4) Никиту Крыловыг (30-10) нэгдүгээр үед нокаутаар ялжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна