Архангай аймагт болж буй “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы "Амьдралын чанар, тулгамдсан асуудал" салбар хуралдаан үргэлжилж байна.
Салбар хуралдааны панелист УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хангайн бүсэд гурван аймгийн 300,000 хүн байна. Эдэнд орлого чухал. Орлого бага байгаа. Атрын аян, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” гээд хуучных шиг уриа лоозонгоор яваад байна. Гэтэл үнэ нь ямар байгаа билээ. Ноос хэдэн төгрөгийн үнэтэй байна. Эндээс харахад төр засгийн бодлого буруу л яваад байгаа юм.
Ганц орлого олдог ноолуурыг нь самнаж гаргана, үйлдвэрүүдийг ноостой болгоно гээд гадагш гаргахыг хориглосон. Ингэж механикаар шийддэггүй юм. Өрсөлдөж авах ёстой. Ер нь бол гарч байгаа бүтээгдэхүүн нь үнэтэй л байвал иргэдийн амьдрал сайжирна шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна