Орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 3 дугаарсард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувь (1515.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувь ( 280 .9мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
2025 оны 3дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.49сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.63сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37.0хувь (1 486 .4мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 16.3хувь ( 676.4мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна