Н.Тогтох: Хэвтээ тэнхлэгийн авто замыг сумд руу “могойчлуулсан” алдааг босоо тэнхлэгийн зам дээр давтаж болохгүй

Х.Батсайхан
2025/04/14

Архангай аймагт болж буй “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы "Амьдралын чанар, тулгамдсан асуудал" салбар хуралдаан үргэлжилж байна. 

Салбар хуралдааны үеэр дэд бүтцийн асуудал хөндөгдөхөд панелист, доктор Н.Тогтох “Олон улсын чанартай авто замыг сумд руу “могойчлуулмааргүй” байна. Хангайн бүсэд гэхэд сумд руу муруйснаас болж хэвтээ тэнхлэгийн авто зам олон км уртассан. Тиймээс аймгуудын удирдлагуудаас хүсэхэд, УИХ-аас гаргасан замын трассыг битгий өөрчлөөч ээ. Хэвтээ тэнхлэгийн авто зам Улаанбаатараас Ховд руу 1250 км яваад л очих байсныг “могойчлуулсаар” 1480 болгосон.

Босоо тэнхлэгийн болон аймаг хооронд тавигдаж байгаа авто замууд дээр энэ алдааг давтаж болохгүй. Босоо тэнхлэгийн замаар биднээс гадна олон улсын тээвэр зорчих транзит зам байх юм. Холын тээвэр эдийн засгийн ач холбогдолтой байдаг. Бизнес эрхлэгчид хол газар аль болох богино замаар очихыг хүснэ. Хэмнэлт гэдэг бол нэг талаараа ашиг. Урт хугацаандаа ач холбогдол нь бүр ч өндөр. Тиймээс Хэвтээ тэнхлэгийн авто замыг сумд дайруулж могойчлуулан "сунгасан" алдааг босоо тэнхлэгийн авто зам болон бусад замууд дээр давтаж болохгүй” гэсэн санааг илэрхийллээ.

Хуралдаан үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.31.179
    2025/04/14

    Odoo ene uvgun bolih heregtei. Mogoichulnyy bna yy tand hamaagui. Olon jil huduu medeelel tugeeh system gej ikh mungu ursen dee.

    Хариулах