УИХ-ын Төсвийн байнгын хороо Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Бид ерөнхийдөө дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа, дотооддоо хэрэглэдэг гэж яригдаж байгаа бүтээгдэхүүнүүдээ бол хамгаалчихсан. Уламжлалт хамгаалалтаа хадгалсан гэж ойлгох хэрэгтэй. “Хаалга нээчихсэн” юм байхгүй. Харин үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн түүхий эд дээр хаалга нээгдэж байгаа. Өртөг нь бууна. Жишээлбэл, элсэн чихэр. Жигнэмэг хийдэг хүн элсэн чихрээ хямд авна гэсэн үг ойлгох хэрэгтэй.
Ер нь бол махаа заръя гэж байгаа юм. Ноолуураа заръя, ноосон бүтээгдэхүүнээ заръя. Хивсээ заръя. Яг одоо бол эд нар Евразийн зах зээлд өрсөлдөх ямар ч боломжгүй байгаа. Жишээлбэл, үхрийн мах 40 хувийн татвартай. Яг энэ хувь хэмжээгээр бол өрсөлдөх ямар ч боломгүй. 40 хувийн татвар нь 0 болчихвол манайхан гаргаад эхлэх юм байна лээ л дээ. Дээр нь хонь, ямааны мах бас татвар нь 0 болж байгаа. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлье гэж байгаа энэ үед нэг ийм зах зээл олоод авчих нь Монгол Улсын хувьд хийх сонголт.
Н.Алтанхуяг гишүүн экспорт яг хэдээр өсөх вэ гэж байна. Евразийн эдийн засгийн холбооны улсуудад бид нарын хийж чаддаг бараан дээр 15 тэрбум ам.долларын импорт байна. Тэр 15 тэрбум ам.доллараас хэдийг нь авч чадах вэ гэдэг бидний өөрсдийн үйл ажиллагаанаас л хамаарна. Уулзалт, сурталчилгаа, маркетинг гээд хийх ажил их бий. Евроазийн нэг сайдтай нь яриад “Ямар ч байсан бид нэг тэрбум ам.долларын бараа гаргана шүү“ гэж байгаа. Зохион байгуулалттай гэдэг нь аль нэг улсынх нь хүнсийг хангах, эсвэл худалдааны сүлжээнд нь манай бараа, бүтээгдэхүүн байрших гээд бидний хийх ажил их л юм байна лээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна