Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ: Eye's cool ах таныхаа дурсгалд ялалтаа зориуллаа

Zuv.mn
8 цаг 16 минутын өмнө

“Nomadic Fighting Championship” холбоо өчигдөр анхны эвентээ Улаанбаатgр хотод амжилттай зохион байгууллаа.

Нийт есөн тулаан болсноос долоод нь зочин тулаанчид ялалт байгуулж, хоёр тулаанд л монголчууд илрүүрхсэн. Гэхдээ оргил тулаанд М.Нандин-Эрдэнэ Тайланлын тамирчныг хоёрдугаар үед техникийн илт давуугаар буулгаж авсан юм.

Тэгвэл сүүлийн тулаанд ялж монгол үзэгчдийнхээ сэтгэлийг хөөргөсөн М.Нандин-Эрдэнэ ялалтаа “Ice top” хамтлагийн гишүүн “Eyes cool” буюу Б.Оргил-Эрдэнэд зориулжээ.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа "Хүн хэн байх нь хамаагүй. Хүн хүн л байх нь чухал. Eye's cool ах таныхаа дурсгалд ялалтаа зориуллаа" хэмээн бичсэн байна.

Рэппер Б.Оргил-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Малайз улсад амь насаа харамсалтайгаар алдсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.74
    6 цагийн өмнө

    ЗӨВ ЯВБАЛ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН ГЭДЭГ ДЭЭ. ЗӨВ САНАА ГАРГАЖЭЭ. БАЯР ХҮРГЬЕ!! ЗӨВ БОДОЛТОЙ ХҮҮ БАЙНА. УЧИР НЬ: ТЭР,: ХҮН ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙЭЭ, ХАРИН ХҮН, ХҮН ШИГ БАЙЖ, ХҮНЛЭГ СЭТГЭЛТЭЙ БАЙХЫН ЧУХАЛЫГ ХЭЛЖЭЭ. МУНДАГ. ХИЙСЭН БҮХЭН НЬ АМЖИЛТААР ДҮҮРЭН, АМЬДРАЛ НЬ АЗ ЖАРГАЛААР БЯЛХАЖ ЯВАХЫГ ХҮСЬЕ.

    Хариулах