ОУХМ Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq 2025”-ын эхний гараанд түрүүлж, тэмцээнийг тэргүүлж эхэллээ

Х.Батсайхан
3 цаг 53 минутын өмнө

Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq 2025” гурван өдрийн уралдаан Узбекистанд эхэллээ. Өнөөдөр Газалкентад болсон эхний гараа буюу ганцаарчилсан цуваа гараатай 30 км-ийн уралдаанд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ /Алдар спорт хороо/ багийн тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр урамтай сайхан уралдаж, 0:35:34 амжилтаар /Дундаж хурд 50.609/ түрүүлэн, тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Манай тамирчин өнгөрсөн жилийн тэмцээний эхний гараанд мөн түрүүлж байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минут гаруйгаар ахиулж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав.

Арабын нэгдсэн Эмиратын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ /Catco racing team/ түрүүлсэн тамирчнаас 2:59 минутын алдагдалтай /46.693/ 15 дугаар байрт оров.

Тэмцээний хоёр, гурав дахь дахь гараанд тамирчид бөөн гараанд уралдаж, аваргаа тодруулна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна