ОХУ-ын алдарт уран гулгагч, дэлхийн хошой аварга, "Пёнчан 2018" өвлийн олимпын наадмын мөнгөн медальт Евгения Медведева Монголд ирэхээр болжээ.
Энэ удаагийн "Дэлхийн уран гулгалтын одод Монголд" шоу тоглолт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Steppe Arena” мөсөн ордонд болно. Энэ тоглолтод алдарт Евгения Медведевагаас гадна дэлхийн дөрвөн удаагийн аварга Аликсей Ягудин, олимпын аварга София Самодурова нарын алдартай уран гулгагчид багтжээ. Мөсөн дээрх гайхамшигт тоглолтод хойд хөршийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх болсныг зохион байгуулагчид дуулгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна