Бөхчүүдийн чансааг Улсын аварга О.Хангай тэргүүлж, Улсын начин Э.Батмагнай удаалж байна

С.Гандэлгэр
4 цаг 11 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Чингэлтэй хайрханы хишиг", Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны 2-р байр руу дэвшлээ. Тэдний араас Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Аймгийн арслан Н.Өсөхбаяр нар бичигдэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна