Ж.Бат-Эрдэнэ: Гурилын импортын татварыг сэргээх хууль бол гурил үйлдвэрлэгчдийн лобби

Х.Батсайхан
4 цаг 7 минутын өмнө

УИХ гурилын импортын татварыг сэргээх хуулийн төслийг “УНАГААСАН” асуудлаар ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр "Гурилын үйлдвэрлэл уначихна л гэж байх шиг байна. Хуулийн Ажлын хэсгийг нь би ноднин ахалж байсан. УИХ-аас тогтоол гаргасан. Тэр тогтоол дээр "Тариаланчид тариалалтаа тогтмол барьж байх, жилд 100,000 хүртэлх тонн улаан буудайг улсын нөөцөд авах, лабораторийн асуудлыг шийдэх" зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн байсан. Өнөөдөр иргэдийн амьдрал ядуу байна. 30 хувь нь ядууралтай байхад хэн ч энэ талаар ярихгүй байна шүү дээ. Хүмүүс гудамжинд жагсаж байгаа нь юутай холбоотой вэ. Амьдрал нь ядуу байгаатай холбоотой. Тийм учраас энэ үнэ тогтвортой байх тал дээр ажиллах ёстой. 

Ж.Энхбаяр сайдаас асуусан, УИХ-ын тогтоолын төсөлд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авав гэж. тэр лаборатори хаан байна, 100,000 тонн улаан буудай авсан юм уу үгүй юм уу. Нэг ч асуултад хариулж чадаагүй. Зүгээр л одоо энэ хуулийг батлаад өгчихвөл тариаланчид маань тариагаа тариад их сайхан болох гээд байна гэж яриад байсан болохоос биш арга хэмжээ авсан юм нэг ч байхгүй. УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ. Тийм бол УИХ гэж байх шаардлага байгаа юм уу. 

Төр бол ард иргэдийн эрхийг булаасан бүх асуудлуудыг төр зохицуулах ёстой. Хууль хэрэгжих хугацаанд гурилын үнэ буурсан. Энэ үр дүн мөн. Би бол гурил үйлдвэрлэгчдийн лобби гэж харж байна" гэв.  

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна