Ховд аймагт алга болсон 10 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг наймдугаар сард гарсан.
Хэргийг С.Аманжолын хөрш Д.Даделхан хүүгийн хамт үйлдсэн бөгөөд охиныг трактораас унасныг мэдэлгүй тархийг нь бяцалж, улмаар цогцсыг нь шатааж булсан байдаг.
Тэгвэл энэ хэрэг Улаанбаатар хотруу шилжин Цагдаагийн Ерөнхий газрын “Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Охины аав Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа:
-"Надад хотод хамаатан садан гэх хүн байхгүй. Нэг дүү минь л байгаа. Өчигдөр хотод ирээд өмгөөлөгчтэйгөө уулзаад гэрээгээ хийсэн. Анх хэрэг гарах үед мэдүүлгээ сайн өгч чадахгүй байсан. Өнөөдөр дахиж мэдүүлэг өглөө. Үнэхээр хэцүү байна. Охин минь сургуульдаа орж чадаагүй.
Шинжилгээний дүгнэлт нь их л удах юм шиг байна. Хотод байх газар байхгүй. Байнгын ирж очно гэдэг хүндрэлтэй. Хуулийн байгууллага холбогдох хүмүүст зохих шийтгэлийг нь өгөөсэй гэж хүсэж байна. Үнэхээр харамсалтай гомдолтой байна. Үнэн шударга шүүгээсэй гэж хүсэж байна" гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна