Бүгд найрамдах Солонгос улсад 2026 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Комбат бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин Эрдэнэмөнхийн Адъяа алтан медаль хүртэж, Дэлхийн аварга боллоо.

Э.Адъяа нь цэргийн 0277 дугаар ангийн ахмад цолтой хилчин бөгөөд өнгөрсөн жил Японд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байжээ.
Комбат самбо бөхийн төрөл нь арми, тусгай албадын гардан тулааны хэрэгцээнд зориулан анх хөгжүүлсэн, гар, хөлийн цохилт болон бөхийн мэх хосолсон бүрэн хавьталт тулааны спорт гэдгээрээ онцлогтой. Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна