БАЛБА: Банкнаас алдагдсан их хэмжээний бэлэн мөнгө, алттай сейфүүдийг хайж байна

Х.Батсайхан
1 цаг 1 минутын өмнө

Балбад болсон гамшигт иргэний зориулалттай барилга байгууламжаас гадна банкууд бас өртжээ. Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Аби Нараян Кафлегийн хэлснээр, Расува, Дхадинг, Читван болон бусад бүс нутгийн олон банк ихээхэн хохирол амссан бөгөөд дор хаяж 20 банкны бэлэн мөнгө, алт болон бусад үнэт зүйлсийг агуулсан сейфүүд гамшигт өртөн урсаж, зузаан шаварт дарагдсан байна.

Тиймээс Цагдаа, цэргийн байгууллага иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаанаас гадна дээрх сейфүүдийг давхар эрэн хайж байгаа аж.   

Үр дүн ч гарч байгаа бөгөөд Расува мужийн банкнаас урссан сейфнээс 9.2 сая Балбын рупи хулгайлсан хэргээр 29 хүнийг баривчилжээ.

Мөн Тришули мужийн Дунга дахь Хөдөө аж ахуйн хөгжлийн банкны салбараас алдагдсан 15 сая Балбын рупи болон бусад үнэт зүйлс, түүний дотор 500 сая Балба рупигийн үнэ бүхий алттай сейфийг өнгөрсөн сарын 30-ны өдөр олсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна