Киргизстан улс “Бишкек арена” нэртэй гэр хэлбэрийн шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, өнгөрсөн сарын 31-нд үүдээ нээлээ. Шинэ цэнгэлдэхийн хүлээж авсан анхны арга хэмжээ нь Дэлхийн нүүдэлдийн наадам байсан бөгөөд нүүдэлчдийн соёлыг төгс шингээсэн цэнгэлдэхээ “Төв Азийн хамгийн том цэнгэлдэх” хэмээн сурталчилж байна.
85,0002 талбайтай, 51,000 үзэгч хүлээж авах боломжтой гэх уг цэнгэлдэх хүрээлэнгийн тоон үзүүлэлтүүдээс баригдсан өртөг нь эрхгүй анхаарал татлаа.
Барилга нь найман давхартай, үүний гурав нь газар доор, тав нь газрын дээр байрладаг. Спортын зориулалттай задгай талбай, заалуудаас гадна жижиглэн худалдааны цэгүүдтэй. гурван давхар багтсан.
Дээр хэлсэнчлэн, нжх хэлбэртэй, диаметр нь ойролцоогоор 280 метр, өндөр нь бараг 70 метр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 450 орчим тусгай суудал, түүний дотор тэргэнцэртэй хүмүүст зориулсан талбай шийдсэн.
Хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул ФИФА-гийн олон улсын стандартад нийцүүлжээ. Жишээ нь, аюулгүй байдлын үүднээс 26 гарцтайгаар баригдсан аж.
Одоо гол сэдэвтээ оръё. Энэхүү томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн төслийг киргизчүүд албан бус эх сурвалжийн мэдээллээр 60 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлжээ. Ерөнхийлөгч Садыр Жапаров 2023 оны наймдугаар сарын 30-нд шав тавьж, 2024 оны хоёрдугаар сарын 25-нд барилгын ажил нь эхэлсэн. Албан ёсны нээлт нь ирэх аравдугаар сарын 5-нд болно гэж байна. Үндсэндээ 2.5 жилд барьсан байна.
Манай улс цэнгэлдэх хүрээлэнгийн дутагдалтай, барьж байгуулах ААН ч байхгүй улс. Ховд аймгийн Цэцэг сум 100 жилийн ойгоороо олон тэрбум төгрөгөөр цэнгэлдэх хүрээлэн бариад өнөөх нь жилийн дараа нурж унасан жишээ ч бий.
Өдгөө Улаанбаатарт байрладаг Төв цэнгэлдэх хүрээлэнгээ нурааж, 21 дүгээр зууны цэнгэлдэхийг шинээр барина гэж буй ч 300 сая ам.доллар хэрэгтэй тул төсвөөс шийдэх боломжгүй, ард түмний хандиваар барьж болох юм гэдэг хувилбарыг Шадар сайд Н.Номтойбаяр олон нийтэд зарласан.
Тэгвэл нэг санал байна. Шинэ цэнгэлдэхийн асуудлаар Киргизстантай хамтарвал яасан юм бэ. 300 биш 60 сая ам.доллараар буюу тав дахин бага үнээр Төв Азийн хамгийн том цэнгэлдэхийг барьчихлаа шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна