С.Анхбаяр: Л.Энхсаруул зааныг угтаж аваагүй хэрэгт аймгаараа унасан, дарга нар тус, тусынхаа хариуцсан ажлаа хийцгээ

Х.Батсайхан
57 минутын өмнө

Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр аймгийн салбар, байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзан, аймгийн удирдлагатай мэдээллээ тухай бүр солилцож, уялдаа холбоотой, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгожээ. Мөн орон нутагт ажиллах салбарын сайд нарт шийдвэрлүүлэх асуудлаа урьдчилан эрэмбэлж, бодит үр дүнд хүрэхэд анхаарахыг чиглэл болгосон байна. 

Тэрбээр "Л.Энхсаруул зааныг угтаж аваагүй хэрэгт аймгаараа унасан. Халимагийн чуулгын асуудал байна. Соёлын яамны урилгаар ирсэн юм байна лээ шүү дээ. Яамнаас шууд томилогддог албан тушаалтан нь н.Баттулга дарга та шүү дээ. Тайлбар хийхгүй бол аймгаараа доромжлуулна, хийхээр өөрийгөө доромжлуулна. Дараагийн удаа би өөр дээрээ гал авахгүй шүү. Хариуцсан албан тушаалтныг нь зураг хөрөгтэй нь сошиалд "шидэж" өгнө..." хэмээн зэмлэсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна