Р.Эрдэнэбүрэн: Түгжрэл бууруулах ажлыг ганцхан зун хийчихдэг амархан ажил биш

Х.Есү
4 цаг 54 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг 20 минутын хот үндэсний хороон дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулж байна. 

Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл өглөө. 

-Түгжрэлийг бууруулах тал дээр та ямар ажил хийж байна вэ?

-Нэгдүгээрт бид төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Төлөвлөлтүүдээ уялдаа холбоотой хийж байж хөрөнгө оруулалтын асуудал яригдана шүү дээ. Түгжрэл бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй, тийм амархан хийгдэх ажил биш гэдгийг ойлгож байгаа байх. 

Туулын хурдны зам, тойрог зам хоёр хийгдвэл түгжрэл 50 хүртэлх хувиар буурна гэдэг тооцоо гарч байгаа. Энэ хоёр том төслийг хэрхэн хурдан хугацаанд хийх вэ гэдэг дээр Засгийн газар анхаарч байна" гэлээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна