С.Ганбаатар: Надад мөрөөдөл бий, саад их л байх, гэхдээ хэн ч мөрөөдлөө хэлэхээс айж болохгүй

Zuv.mn
5 цаг 21 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ухаа худагийн эзэдтэй нийлж, Хамтарсан Засгийн газрыг унагах гэж байна. Л.Оюун-Эрдэнэ огцорвол “Эм Си Эс” дараагийн Ерөнхий сайдыг томилно гэж үзэж байна” гэж мэдэгдсэн.

С.Ганбаатар ийнхүү гарч ирсэн нь “МАН-ын Бага хурлын шийдвэр буюу Хамтарсан Засгийн газрыг тараах санаачилга 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой” гэх таамгийг баталж өгсөн юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр буюу Бага хурлын шийдвэр гарсны дараа мөн энэ байр сууриа бататгажээ.

Тэрбээр “МАН-ын толгой дээр өөрсдийгөө боддог бүлэглэл бий болсон байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахиж Ерөнхийлөгч болохоор тачаадаж байна. Есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулна гэчихсэн байгаа. Битгий ингэ л дээ” гэв. Мөн өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаа эсэхийг нь асуухад “Байлгүй яадаг юм бэ. Би 20 гаруй жил бэлтгэлтэй байгаа. Надад мөрөөдөл бий. Саад их гарна байх, гэхдээ хэн ч мөрөөдлөө хэлэхээс айж болохгүй” гэв.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.21
    41 минутын өмнө

    Ээ Тэнгэр минь...ЗАЙЛ

    Хариулах