Дараагийн Ерөнхий сайдад хэн томилогдох вэ гэх сэдэв улс төрд өрнөөд буй. Ерөнхий сайдад нэр нь яригдаж буй хүмүүс дунд МАН-ын генсек Я.Содбаатар бий. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, "Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа.
Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна