Монгол-Оросын найрамдалт харилцааны нотолгоо болсон Монгол ард эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө

Х.Есү
8 цаг 29 минутын өмнө

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. 

May be an image of 12 people and text

Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.23/-ны өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө.

May be an image of 6 people

Түүхийн хуудас сөхвөл,

Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

May be an image of jacaranda

Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлжээ.

May be an image of 3 people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна