Монгол Улс лалын шашинтай, Азийн хамгийн олон хүн амтай улсын нэг болох Индонезид халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж магадгүй байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонези улсад айлчлах үедээ тус улсын эрх баригчидтай энэ асуудлыг хөндөж ярилцжээ.
Индонези улс нь 300 шахам сая хүн амтай, дэлхийн хамгийн их хүн амтай лалын шашинт улс бөгөөд манай улсын хувьд маш том зах зээл болж чадах юм. Индонезийн тал манай саналыг нааштай хүлээж авсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна