Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлах, сурталчлах, уриалах зэргийг бүхэлд нь хориглоно

Zuv.mn
2025/05/26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль батлагдсанаар Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа явуулах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах, уриалах зэргийг бүхэлд нь хориглох юм.

Хуулийн санаачлагч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Олон хүний эрх ашиг хөндөгдөж, нэлээд хугацаа алдсан Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ дэмжлээ. Энэ 7 хоногтоо багтаан эцсийн хэлэлцүүлэг өрнөж, батлагдана гэсэн хүлээлттэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна