Шадар сайд С.Амарсайханыг шинэ Засгийн газарт Ерөнхий сайдаар ажиллаж магадгүй таамар сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа бөгөөд эл асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Талцал хуваагдал, туйлшрал, үгүйсгэл, хийрхэл биш улс орны ажил амьдрал ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал дээр төр засаг тогтвортой байх, бодлого нь залгамж халаатай байх нь чухал. Улс төрийн өндөр албан тушаал гэдэг хэн нэг хүний хүсэл мөрөөдөл, бодол санаа, хувийн амбицаар шийдэгддэг асуудал биш. Миний хувьд төрийн албанд ямар ч цаг үед хариуцсан ажилдаа үнэнч, хариуцлагатай, тууштай, бодит үр дүн гаргах талаас ажиллаж байгаа. Ямар нэг үндэслэлгүй яриа хөөрөөнд автаж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна