Г.Дамдинням: МАН-ын бага хурал хэнийг Ерөнхий сайд болгох, хэнтэй хамтрах эсэхийг шийддэг учраас шийдвэрээ дагана

Х.Есү
Өчигдөр 13 цаг 40 минут

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, МАН-ын бага хурал хэнийг Ерөнхий сайд болгох, хэнтэй хамтрах эсэхийг шийддэг учраас улс төрийн шийдвэрээ биелүүлэх ёстой. 

Манай намын бага хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Тэр хурлаар хамтарсан Засгийн газар байгуулалцах шийдвэрээ цуцалсан. 

-Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгдүгээрт тогтоолын төсөл хараахан ирээгүй байгаа. Би нэгэнт тодорхой болчихсон шийдвэрүүд дээр л байр сууриа илэрхийлж байна. МАН сонгуульд ялж олон суудал авсан болохоор манай намаас Ерөнхий сайд томилогдож ажилласан. 

Энэ бол манай намын төлөөллийн төв байгууллагын шийдвэр зайлшгүй хэрэгжижи явах ёстой дүрэм журмаараа л явах ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.94
    Өчигдөр

    Ан намын 8 н явангуут нэг яамны сайд нь болох санаархал уу тэр чинь бүтэхгүй учир нь их хурал чинь тарахаас өөр аргагүй байдалд орно

    Хариулах