О.Алтангэрэл: АН-ын найман сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Тэр төслийг нь бэлд гэсэн

Х.Есү
Өчигдөр 14 цаг 05 минут

Улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа. 


Тэрбээр, 

Л.Гантөмөр дарга хамтарсан Засгийн АН-ын найман сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Тэр төслийг нь бэлд гэж надад хэлсэн. Би бэлдээд байж байна. Бүгдээрээ гарын үсгээ зурна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал дээр бид бүлгийнхээ шийдвэрийг дагана.

Бид өөрсдөө гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж огт үзэхгүй байгаа. Гэрээгээ зөрчөөгүй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байхад ийм шийдвэр гаргаж байгаа бол бид улс төрийн соёлын хувьд өөрсдөө өргөдлөө өгөх нь зүйтэй. 

Ерөнхий сайдын бидэнд өгөх тайлбар дээр үндэслээд бид шийдвэрээ гаргана. Ерөнхий сайд ямар хүнийг сайдаар ажиллуулах, танхимаа хэрхэн бүрдүүлэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна