Ц.Туваан: АН хамтарсан Засгийн газарт байх хугацаандаа ямар алдаа хийснээ ойлгохгүй байгаа

Х.Есү
Өчигдөр 14 цаг 27 минут

Бид цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа. 


-АИ92 шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Сүүлд 100 төгрөгөөр үнээ буулгасан гэх мэдээлэл бий. Та үүн дээр тодорхой тайлбар өгөөч?

-АИ92 шатахууны үнэ литр тутамдаа 200 нэмэгдүүлсэн. Үүний дараагаар яамнаас үнийн зөвлөл дээр үнэ нэмэх асуудал яригдаагүй. Үнээ буулга гэдэг зүйлийг хэлсэн. Яг өнөөдрийн байдлаар яамны зүгээс шатахуун импортлогч компаниудтайгаа ярилцаад АИ95, АИ98 болон дизель түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгаж чадсан. 

Мөн тодоорхой борлуулалтын компанийн АИ92 шатахууны үнийг 100-150 төгрөгөөр буулгаж чадсан. 

-Хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д танилцуулна гэж байсан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-УИХ Монгол Улсын Ерөнхий сайдыг томилдог газар. Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлээд явдаг. 

Манай Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт байх хугацаандаа ямар алдаа хийснээ ойлгохгүй байгаа. Итгэл үзүүлэх эсэх асуудал дээр бол би итгэл үзүүлнэ гэдэг дээр саналаа өгнө. 

 МАН Ардчилсан намд ЁС ЗҮЙГҮЙ хандсаных нь төлөө өдөр бүр сануулж, сөрөг хүчний хувиар ажиллана" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна