Бид улс төрд үүсээд байгаа цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, "МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ерөөсөө яриагүй. Засгийн газраас АН, ХҮН намын алийг нь гаргахаа Ерөнхий сайд тодорхой тайлбарлаж, бодлогын зөвлөлийн шийдвэрээ танилцуулах нь чухал байна.
Ерөнхий сайд өөрөө тайлбараа өгч байж энэ бүх асуудал эцэслэгдэнэ. Тиймээс УИХ-ын гишүүдийн хувьд их хурлаар орж ирээгүй байгаа санал дээр тэгнэ ингэнэ гэж ярих чинь зарчмын хувьд зөв биш байхгүй юу" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна