Х.Тэмүүжин: МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орох гэж яарч байна

Х.Есү
Өчигдөр 16 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа. 

Тэрбээр, "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал явж л байсан. Албан ёсны цаас нь ирэхээр ямар үндэслэлээр, ямар томъёололоор орж ирэхийг нь мэдэж байж л хариу өгнө. Одоо ямар тааж мэддэг лам байгаа биш. 

Ер нь УИХ-д ямар бичиг орж ирэхээс үл шалтгаалан АН хамтарсан Засгаас гарна гэдэг байр сууриа илэрхийлчихсэн. МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орох гэж яарч байна. Энэ зодоонд Ардчилсан нам хамаагүй. 

Ерөнхий сайдын асуудлаас үүдэн засаглал хямарсан зүйл байхгүй. Энэ зөвхөн Монгол Ардын намын л зодоон. Зүгээр л сандал суудалд дуртай, төрийн мөнгөнд шунасан хүмүүсийн л ярьж байгаа асуудал" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    Өчигдөр

    Байнга л ийм юм ярихын..

    Хариулах
  • 66.181.185.72
    Өчигдөр

    Чи одоо ямар их чалждаг хүн бэ ийм юмнууд их хуралд байгаад хэрэггүй дуугай бай

    Хариулах