Гэрэл зургийн эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо /FB page: Mongolian wrestling federation/
Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Бөхийн сонгомол, чөлөөт барилдаан өндөр хөгжсөн 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон уг тэмцээнээс Монголын сонгомол бөхийн баг тамирчид 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн баг тамирчид 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль авч, эх орныхоо дэвжээнд сайхан наадлаа.
Хувь тамирчдаас сонгомол, чөлөөт бөхийн 97 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Ганхуяг хүрэл, мөнгөн медалиар энгэрээ мялааж, авьяаслаг сайн бөх гэдгээ харуулсан.
Монголын чөлөөт бөхийн холбоо энэ тэмцээнийг гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон тул ирэх жил мөн дэлхийн шилдгүүд Монголд ирж өрсөлдөх юм.
“УЛААНБААТАР ОПЕН 2025” ДЭЛЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ ТЭМЦЭЭН, МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ
Сонгомол бөх
87 кг-д Ц.Батбаяр - мөнгө
130 кг-д Б.Намбардагва - мөнгө
55 кг-д М.Даваабанди - хүрэл
97 кг-д Г.Ганхуяг - хүрэл
Эмэгтэй чөлөөт бөх
53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл
55 кг-д Б.Хулан - алт
Б.Отгонтуяа - хүрэл
57 кг-д Х.Болортуяа - мөнгө
59 кг-д Т.Алтжин - мөнгө
Э.Гантуяа - хүрэл
62 кг-д П.Орхон - алт
С.Цэрэнчимэд - мөнгө
65 кг-д Т.Энхжин - алт
Н.Нархажид - хүрэл
68 кг-д Э.Дэлгэрмаа - алт
Б.Ганцэцэг - мөнгө
М.Батсүрэн - хүрэл
72 кг-д З.Болортунгалаг - мөнгө
76 кг-д Э.Даваанасан - мөнгө
Г.Уртнасан - хүрэл
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт
М.Даваабанди - хүрэл
61 кг-д Т.Түвшинтулга - алт
70 кг-д Т.Тулга - хүрэл
86 кг-д Б.Бямбадорж - мөнгө
Н.Батбилгүүн - хүрэл
92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл
97 кг-д Г.Ганхуяг - мөнгө
125 кг-д М.Лхагвагэрэл - алт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна