Японы мэргэжлийн сүмогийн холбооны удирдах зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, "Миягино" дэвжээний ирээдүйн талаарх асуудлыг хэлэлцэнэ. Эх сурвалжийн хэлснээр, Сүмо бөхийн холбооноос “Миягино” дэвжээний асуудлыг авч хэлэлцэлгүй жил гаруй болж байгаа тул их аварга Хакухо М.Даваажаргалын “Миягино” дэвжээгээ эргэн нээх итгэлгүй болж, Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарахаар болсон гэх. Энэ мэдээлэл үнэн бол өнөөдрийн ээлжит бус хуралдаан Хакухо А.Даваажаргалын хувьд цаашид “Миягино” дэвжээ төдийгүй Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарч, сүмотой ямар ч хамааралгүй болох асуудлыг шийдэх ач холбогдолтой болж магадгүй байна.
Мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 45 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Улмаар "Миягино" дэвжээгээ өвлөн авч, Японы мэргэжлийн сүмогийн холбоонд ажилласан ч дэвжээнийх нь монгол бох Хокусейхо доогуур зиндааны хоёр бөхөд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэргээс бол дэвжээгээ хаалгуулсан юм. Түүнээс хойш бөхчшүүд нь “Исэгахама” дэвжээнд тодгой хорогдож байгаа бөгөөд Сүмогийн холбооноос дэвжээг нь эргэн нээх асуудлыг огт авч хэлэлцэхгүй байгаа нь их аваргыг шийдвэр гаргахад хүргэсэн байж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.175
Энэ японы иргэн сумогоо хаяна уу байна уу. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа бна аа. Монгол хэрэггүй гээд л иргэншилээ солиод япон авгай авсан биздээ
Хариулах66.181.181.244
Хүрээд ио. Эх оронтой хүншүү!!! Чи!!!
Хариулах66.181.185.222
Одоо тэгээд монголд юу хийнэ ээ. Цагаан будаагаа тарих газар олдохгүй ш дээ. Эсвэл баахан бетон хөшөө босгох уу?
Хариулах