Шатрын 2026 оны Ази тивийн АШТ Монголд болно

Zuv.mn
12 цаг 38 минутын өмнө

Энэ оны Шатрын Ази тивийн АШТ Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод болсон билээ. Энэхүү тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Олон улсын шатрын холбооны төлөөлөгч, ЭИМ А.Энхтуул нар Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халифа аль Нахайян бин Шахбуттай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Уулзалтын үеэр манай талаас өмнө гаргаад байсан 2026 оны Ази тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг зөвшөөрсөн шийдвэрийг баталгаажуулсан болохыг Шейх Султан Халифа аль Нахайян бин Шахбут дуулгасан.

Ингэснээр Монгол улс 70 жилийн хөгжлийн түүхэндээ анх удаа тивийн АШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрхтэй болсон байна.

Монгол Улс Ази тивийн бүсийн АШТ-ийг амжилттай зохион байгуулсан нь эрх өгөхөд нөлөөлсөн гэдгийг уулзалтын үеэр Азийн шатрын холбооны ерөнхийлөгч онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна