Хакухо М.Даваажаргал Японы сүмогийн холбоог орхих болсон жинхэнэ шалтгаанаа ярьжээ

Zuv.mn
17 цаг 35 минутын өмнө

Японы мэргжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Токио хотноо хэвлэлийн бага хурал хийж, Сүмо бөхийн холбоог орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэрбээр мэдэгдэлдээ “Сүүлийн 25 жилийн хугацаанд би сүмод дурлаж, сүмо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сүмочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно” гэж онцолжээ.

Мөн шийдвэр нь гэр бүлийнхэн нь хэрхэн хандаж байгаа талаар  “Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Япон оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” гэж ярьжээ. Тодруулбал, тэрбээр зөвхөн Японд ажиллаж байсан бол одоо бүхэл бүтэн дэлхий даяар ажиллах боломжийг өөртөө нээсэн байна. 

Хакүхо М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сүмогийн башё буюу тэмцээнд 45 улдаа түрүүлж бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон агуу аварга бөгөөд зодог тайлсныхаа дараа дэвжээ удирдаж, Японы мэргэжлийн сүмогийн холбоонд ажиллахаар болсон байдаг. Улмаар “Миягино” дэвжээг удирдаж байсан ч шавь Хокусейхо нь доор эрэмбэтэй хоёр бөхөд бие махбод болон сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдсэн хэргээс болж дэвжээгээ хаалгаж, улмаар холбооноос дэвжээг нь нээх эрхийг өгөлгүй хоёр жил шахам хугацаа өнгөрсөн тул ийнхүү өрийн хүсэлтээр явж байгаа юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.80
    9 цагийн өмнө

    Buh tsag uyeiin shildeg tamirchin hen be gehed Michael Jordan, Muhamad Ali, Hakohu 3 l yrigdana chatgpt ch ingej helev Jordanii amjiltiig hen negen evdeh l bh Hakuhogiin amjilt heden zuun jiliin daraa ch evdegdehgui bh shu

    Хариулах
  • 202.126.89.156
    12 цагийн өмнө

    Zuv.

    Хариулах
  • 66.181.161.106
    15 цагийн өмнө

    Тэнэгтээд байгаач дэлхий мэлхий ч гэх шиг гагнуур авахгүй газраараа бүү ханзар хамаа.Зүгээр л гүрэн монголдоо ирчихээ надад нэг хүүхэд хийгээд өгчихөө удам сайтай хөөн чи би яах вэ? онгоноороо байгаа чи намайг жирэмслүүлээд л болоо бүх юмаа би өөрөө даана юун төлөө бизнесмэн билээ.Би одоо 27 настай онгоноо хадгалаал байж байна миний саналыг хүлээж авсан нь дээр шүү монголыхоо төлөө хоёулаа үүнийг хийеэ

    Хариулах
    • 66.181.161.78
      14 цагийн өмнө

      xaxa

    • 126.254.101.69
      14 цагийн өмнө

      Hhhhhhhha