Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдын томилгоог "Шөнө дөлөөр, хулгай хийж байгаа юм шиг хийж байна" гэж бодож болохгүй...

Zuv.mn
23 цаг 1 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг Бага хурлаасаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосон Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг 100 хуьийн саналаар дэмжсэн. Бид бүдгийн хурал дууссаны дараа гишүүн Ж.Бат-Эрдэнээс дээрх асуудлаар тодруулга авлаа.

Тэрбээр "ТББХ-ны ирц хүрээгүй учраас хойшилсон гэж болохгүй. МАН-ын гишүүд бол бүгд бэлэн байна. АН-ын бүлгийн гишүүдээс зарим нь ирсэн сураг байна. Хурал эхэлсэн тохиолдолд ажлын өдөр эхэлсэн учраас хуулиараа сунгаад явах боломж бий. 

Миний хувьд, Ардчилсан нам орж ирэх үү, орохгүй байна уу хамаагүй. Олонх нь шийдвэрээ гаргаад явах нь зөв. Ийм байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ бүлгүүд хоорондоо зөвшилцөх ёстой. Хүч түрээд байх явдал байхгүй" гэсэн байр суурь илэрхийллээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна