МАН-ын бага хурлаас Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39-ийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан.
Улмаар АН, МАН-ын бүлэг ХҮН намын зөвлөлд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэв. Тус хуралдааны үеэр АН-ын бүлэг томилгооны асуудлыг хойшлуулах санал гаргасан юм.
Үүний дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг зургаадугаар сарын 12-ны пүрэв гарагийн 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.87
Хуучин үргэлж сайд хийсэн хүмүүсийг бүү оруул
Хариулах103.229.122.87
Олигтойхон шиг багаа бүрдүүлээрэй., шинэ хүмүүсээр. Шир царайлсан юмнууд хог шүү, та нарыг сайд, дарга болгох гэж насаараа л намын төлөө худлаа ярьж зүтгэлээ.
Хариулах