Шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 57 минут

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар МАН-ын Бага хурлаас Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Уржигдар 18.00, 20.00 цагаас эхлэхээр тус, тус товлогдсон ч намын бүлгүүдийн дарга нарын шийдвэрээр хойшлогдсон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас, Чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагаас товлогдоод байна.

Улмаар шинэ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна гэсэн хүлээлттэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна