ТАНИЛЦ: Маргааш эхлэх жүдо бөхийн ДАШТ-ий талаар мэдвэл зохих зүйлс

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 34 минут

Гэрэл зураг: Монголын жүдо бөхийн холбоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ маргааш Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлнэ. 93 орны 563 жүдоч долоо хоногийн турш өрсөлдөх уг тэмцээний талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна. 

Будапештийн дэвжээ монголчуудад ээлтэй 

Бөхийн орон гэж ил тод яригддаггүй ч бөхийн спортыг өндөр түвшинд хөгжүүлсэн, үеийн үед сайн бөхөөр дутдаггүй орон бол Унгар юм. Тэр ч утгаараа бөхийн төрлүүдийн ДАШТ-ийг байнга зохион байгуулж ирсэн бөгөөд тэдгээр тэмцээнүүдэд нь монголчууд үргэлж өндөр гаргаж ирсэн сайхан уламжлалтай. 

Жүдочид ч энэ уламжлалаар 2017 онд болсон ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, бүх цаг үеийн хамгийн өндөр амжилтаа гаргаж байсан юм. Тэрхүү түүхэн тэмцээнд Г.Болдбаатар 60 кг хүрэл, Г.Одбаяр 73 кг хүрэл, Н.Түвшинбаяр -100 кг хүрэл, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг алт, Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл медаль хүртэж гангарсан.

Нөгөө талаар, Будапештийн дэвжээ монголчуудад ээлтэй ч өндөр амжилт үзүүлэх боломжоо гэнэтийн байдлаар алддаг хатуу дэвжээ гэдгийг мартаж болохгүй. 

Тэмцээний хуваарь 

ХУВААРЬ:

Зургаадугаар сарын 13: Эмэгтэй -48 кг, эрэгтэй -60 кг

Зургаадугаар сарын 14: Эмэгтэй -52 кг, эрэгтэй -66 кг

Зургаадугаар сарын 15: Эмэгтэй -51 кг, эрэгтэй -73 кг

Зургаадугаар сарын 16: Эмэгтэй -63 кг, эрэгтэй -81 кг

Зургаадугаар сарын 17: Эмэгтэй -70 кг, эрэгтэй -90 кг

Зургаадугаар сарын 18: Эмэгтэй -78 кг, эрэгтэй -100 кг

Зургаадугаар сарын 19: Эмэгтэй +78 кг, эрэгтэй +100 кг

Зургаадугаар сарын 20: Холимог баг

Өдөр бүрийн финалын барилдаан 00:00 цагаас эхэлнэ.

Монголын багийн бүрэлдэхүүн

ЭРЭГТЭЙ:

-60 кг: Э. Ариунболд, К.Ёолк

-66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

-73 кг: Л.Анхзаяа , О.Уранбаяр

-81кг О.Шинэбаяр

-100 кг Б.Хүдэрчулуун

+100 кг Б.Гончигсүрэн

ЭМЭГТЭЙ:

-48 кг Г.Наранцэцэг , Ж.Анударь

-52кг Л.Сосорбарам

-57 кг Т.Ариунзаяа

-63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч

-70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ

+78 кг А.Адъяасүрэн




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна