Сайд болох амбийцтай УИХ-ын гишүүд дээгүүр доогуур “хор найруулж” гүйснээс болж УИХ-ын чуулганы хуралдаан өнгөрсөн долоо хоногт ирцгүй болж, дарга Д.Амарбаясгалан гишүүдээ ёгтоор шүүмжилж байсан удаатай. Тэгвэл энэ байдал улам ч нэмэгджээ. Шинэ Засгийн газрын бүтэц тодорхой болоогүй ч Төрийн ордонд хөл, хөдөлгөөн ихтэй, сайд болохоор гүйж байгаа гишүүд, тэр тухай хов жив ордноор дүүрэн байна.
Тухайлбал, Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар, хамгийн их хөрөнгө мөнгө эргэлддэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайдад Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшиж өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, өмнө нь тус яамыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нэртэй байхад нь учирдаж байсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр яригдаж байна.
Х.Ганхуяг гишүүн Чуулган дээр эдийн засгийн салбарт тулгамдсан асуудлуудаар зөв байр суурь илэрхийлдэг, оновчтой санаа, гаргалгаа дэвшүүлдэг, өргөн мэдлэгтэй гишүүдийн нэг. Татварын реформ хийх ажлын хэсгийг ахалж ажилласан. Өмнөх Парламентын үед Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж, шат дамжлага, зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулж, авлига хүнд суртлыг бууруулах чиглэлд бодитой ажил хийсэн байдаг.
Шинэ Ерөнхий сайд танхимдаа УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон УИХ-ынг гишүүнийг томилох чиг баримжаатай байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн бол Х.Ганхуяг АҮЭБ-ийн яамыг удирдахаар ороод ирэх магадлалтай. Гарц, гаргалгаа хайдаг, санаачилгатай, олон талын мэдлэг боловсролтой учраас Х.Ганхуяг гишүүн АҮЭБЯ биш гэхэд ямар нэгэн яаманд сайд болохоор ороод ирвэл гайхахааргүй байна.
Г.Тэмүүлэнгийн хувьд, “Ерөнхий сайдад оновчтой бодлого боловсруулж өрсөлдөөд Сангийн сайд болох нь” гэж байсан ч ийнхүү өөр хувилбар гарч ирсэн нь анхаарал татж байна.
Хрин Ж.Ганбаатар Ц.Тувааныг өнгөрсөн хугацаанд байнга шүүмжилж ирсэн. Тэр утгаараа салбартаа ажиллах сонирхол байхыг үгүйсгэхгүй.
Сүүлд энэ жагсаалтад Г.Дамдинням гишүүний нэр нэмэгдсэн. Түүнийг Боловсролын яаманд өөрийн хүнээ томилуулахын тулд өөрийг нь шүүмжилдэг гэж П.Наранбаяр мэдэгдсэнээс хойш Боловсролын сайд болох хүсэлтэй гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнд ч санаа байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.58
Ганбаатар болиоооо
Хариулах66.181.161.66
Юун сайд яасан мөрөөдцөн гарууд вэ? их хурлаас яаж хөөх вэ? гээд тархиа гашилгаж байхад чинь.Оргил Ганбаа бол аймаар амбицтай гар шүү Тэмүүлэн чи нэмт хэрэгтэн эцгийгээ ацарч хуульд тушаавал чамайг үлдээнэ.Энэ нэг хөгшин нэртэй гар чи болио боловсрол нимгэн үг яриа нь цэгцрээгүй өөрийгөө төрийн түшээ гээд итгээд байгаа юм уу? дараагийн сонгуулиар чи арчигданаа чамайг угаасаа арчинаа
Хариулах