Хуульзүйн сайд О.Алтангэрэл хамтарсан Засгийн газрын нэг томоохон ажил нь Авлигатай тэмцэх ажил байсныг онцоллоо.
Тэрбээр "Ерөнхий сайдын асуудал дээр АН-ын бүлэг нэгдсэн шийдвэр гаргахгүй. Би Г.Занданшатарыг дэмжинэ.
Авлигын эсрэг багц хуулийн төслүүд байна. Үүнд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл. Үүнийг дагалдаад авлигын хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 10-аад хуулийн өөрчлөлт байгаа.
Эдгээр хуулиуд батлагдвал миний хууль зүй дотоод хэргийн сайдын алба хашсаны хэрэг бүтнэ.
УИХ-д өргөн барьсан тул хэлэлцэх ёстой. Би сайд байхаа больсон ч хувь гишүүнийхээ хувьд эцсээ хүртэл энэ хуулиа хамгаална.
Эцгийнхээ үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй, тэтгэмжээ өгдөггүй зугтдаг хүмүүст төрийн бүх үйлчилгээг хязгаарладаг, цаашлаад хил нэвтрэх боломжгүй болгох заалтууд нэмэгдсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.66
Энэ залуу хүн гэхэд нам эвсэл бүлэглэл гэж туйлшрахгүй цэгц шулуун зөв юмны төлөө явдаг гишүүн.Оюунэрдэнэтэй үзэл бодол нэгдэж хулгайч нарын хулгайлсан хөрөнгийг хураачий гэтэл огцорлоо.Монголд мафи их хүчирхэг байна мөнгөний өмнө төр хүчгүй гэдгийг харууллаа.Одоо Занданшатар нам харгалзахгүй авилгач хулгайчуудаа ниргэх хэрэгтэй энэ залууг ХЗДХ сайдаараа улираан тавихад намых нь хулгай нар өмдөндөө өтгөн шингэнээ зэрэг гаргаж мэдрэлээ алдана.Үүнийг хийцгээе Зандка айх хэрэггүй ард тань асаалттай танк улны иргэд чинь тавхайгаараа ордны ойр хавийг пад пад алгадаг чамайг хамгаалнаа.
Хариулах