Н.Номтойбаяр: Албан тушаалд очих гэж байгаа бүх хүмүүс л гоё юм ярьдаг. Харин ажил нь эсрэгээрээ явдаг

Х.Есү
Өчигдөр 13 цаг 30 минут

Төрийн байгуулалтын байнгын хороо МАН-ын Бага хурлаас Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг 84.2 хувийн саналаар дэмжлээ. 

Уг асуудлаар бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа. 


Тэрбээр, "Би ер нь гурван зүйлийн тухай л яриад байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна.

Манай намд Засагт хамтаръя гэсэн албан бичиг болон аман яриа ч болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. 

Кабинетийн зарчим гэдэг бол итгэл дээр тогтдог зүйл. Өнгөрсөн Засгийн газрыг харж байхад итгэл 100 хувь байгаагүй. Л.Оюун-Эрдэнийг унагаах асуудал дээр Засгийн газрын нэлээн олон гишүүд нь эсрэг ажилласан. Эсрэг ажиллаж санал өгч болно. Гэхдээ түүнийгээ нүүрэн дээр нь ил хэлчих хэрэгтэй. Түүнээс биш тэвэрч байгаад салангуутаа ар хавиргаар нь хутгуур хийдэг байж боломгүй зүйл шүү дээ. 

Энэ бол хэзээ ч кабинетийн зарчимд байж болохгүй алтан дүрэм байх ёстой. 

Ер нь нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд л гоё ярьдаг шүү дээ. Гэтэл бүх зүйл нь шал эсрэгээрээ явдаг. Иргэдээ хуурдаг, хоёр хонохгүй баригдах үг үйлдэл гаргадаг ийм Засгийн газартай байж хэрхэвч болохгүй. 

Би ямарваа нэг байдлаар албан тушаалын араас хөөцөлдөөгүй. Ийм зүйл огт байхгүй. Аман болон албан бичгээр надад ямар ч санал хүсэлт ирээгүй. 

-Танд албан ёсоор санал ирвэл дараагийн Засгийн газарт орох уу? 

-Та юу гэж бодож байна. Ер нь ямар ч улстөрч хүн хамгийн хүнд цагийг л сонгож ханцуй шамлан ажилдаа ордог шүү дээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна