ХХААХҮЯ: Ж.Энхбаяр үлдэх үү, Т.Аубакир орж ирэх үү

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 59 минут

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарыг Төрийн байгуулалтын байнгын хороо өндөр хувиар /84.2 хувь/ дэмжиж, Парламентаар хэлэлцэхээр болоод буй энэ үед түүний танхимд орж ажиллах хүсэлтэй улстөрчдийн талаарх мэдээлэл гарсаар байна.

Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийг авч явах боломжтой хоёр тулгуур баганын нэг гэгддэг ч сүүлийн хоёр жилд энэ байр сууриа аялал жуулчлалын салбарт алдсан Хүнс хөдөө, аж ахуйн салбарыг хэн удирдах вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад уг салбарыг өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаярт хариуцуулсан бөгөөд одоо үүрэг гүйцэтгэгчийн статустай ажлаа хийж байгаа түүнийг улирч ажиллана гэх мэдээлэл гараад байгаа юм.

Гэхдээ, дээр хэлсэнчлэн уул уурхайгаас ч илүү ажиллах боломжтой салбар байтлаа жилээс жилд уруудан доройтож байгаа энэ салбарыг илүү ажиллаж чадах хүнд хариуццлах ёстой гэсэн байр суурьч сонсогдож байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар бугшсан асуудлаараа уул уурхайн салбараас ч дутахгүй хулгай, нүгэл хилэнц ихтэй салбар. Гэсэн ч ил тод байдал, авлигатай хийх тэмцлээс ямагт үлдэж ирсэн. Ж.Энхбаярын үед ч ялгаагүй, Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг хэл ам ихтэй асуудлаар ядаж нэг Нийтийн сонсгол хийчих болов уу гэсэн хүлээлт байсан ч Ж.Энхбаярын үед л лав тийм зүйл болохгүй нь тодорхой болсон.

Тиймээс салбарын бугшсан асуудлуудыг ил гаргаж, хууль, эрхзүйн орчноо бүрдүүлэн хүнс экспортлогч улс болох том мөрөөдлийг биелүүлж, ажил хэрэг болгож чадах шинэ сэтгэлгээтэй хүнд яамыг хариуцууулах нь илүү зөв хувилбар ч байж мэднэ.

Ордонд нисч буй “бор шувуу”-ны жиргээгээр бол энэ салбарыг удирдах болломжтой хүнээр Ж.Энхбаяраас гадна Т.Аубакир, Ж.Батжаргал нарыг  нэрлэж байна.

Шинээр орж ирэх магадлалтай хоёрын тухайд, Т.Аубакирын боломж арай илүү. Яг салбарын хүн, дээр нь Ерөнхий сайд Засгийн газарт үндэсний цөөнхийн төлөөлийг хангах бодлого баръя гэж шийдвэл байгаа нөөц бололцооны хувьд хамгийн боломжтой салбар, боловсон хүчин нь ХХАХҮЯ, Т.Аубакир байгаа юм.

УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Батжаргал гишүүний хувьд энэ албан тушаалд томилогдох сонирхол байгаа ч наснаас өөр дэмжих шалтгаан бага байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.  



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.193
    6 цагийн өмнө

    Аубакир гишүүн ХААн талаар өргө мэдлэгтэй чадвартай чударга залуу сайдад тохирох хүн гэж бодож байна

    Хариулах
  • 66.181.160.83
    16 цагийн өмнө

    ХХААХҮЯ нь Ж.Энхбаяр түүний хувийн компани болсон Зарим нэгэн овилгогүй нөхөд Энхбаяраар түрий барин даналзаж дураараа дургидаг болсон Яамны ажил улам л уруудсан

    Хариулах
  • 202.126.89.45
    17 цагийн өмнө

    Аубакир салбараа сайн мэднэ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх боловсон хүчин.

    Хариулах
  • 66.181.161.204
    20 цагийн өмнө

    Урьд өмнө нь ямар нэгэн асуудалд нэр холбогдож байгаагүй Аубакир гишүүн нь дээр байх. Яадаж салбараа мэднэ.

    Хариулах
  • 66.181.161.170
    21 цагийн өмнө

    Яс нас хүйсээр ялгаж болохгүй шүү! Бүгд нь монголын иргэн

    Хариулах
  • 66.181.161.170
    21 цагийн өмнө

    Аубакир гишүүн болно сайн туршлагатай ажиллаж чадна

    Хариулах
  • 66.181.160.23
    22 цагийн өмнө

    Аубакир дэмий. боловсролгүй, хувийн эрх ашиг ихтэй...

    Хариулах
    • 66.181.161.170
      21 цагийн өмнө

      Хаха

  • 66.181.161.245
    23 цагийн өмнө

    Энэ салбарыг хасагт өгөхөө болио

    Хариулах
    • 202.179.3.27
      22 цагийн өмнө

      Хамгийн гол салбарыг авилгалд автаагүй, ард олны өмнө хамгийн түрүүнд салбарын эрх ашгийн төлөө дуугардаг хүнийг сонгосон нь дээр байх. Миний хувьд Аубакир. Бусад 2 нь ..................

    • 202.179.18.67
      23 цагийн өмнө

      Гуцниз

  • 66.181.183.76
    Өчигдөр

    ХХААХҮЯам бол хүрэлсүх, ж.энхбаяр нарын хувийн компани болсон

    Хариулах